닫기
216.73.216.89
216.73.216.89
close menu
KCI 등재
дипломат ажиллагааны сүүлийн үеийн ололт, чиг хандлага 몽골의 전략적 동반자 외교 최근 동향과 성과
Recent Changes and Achievements in Mongolia’s Strategic Partnership Diplomacy
Л.Долгормаа※※ ( Lkhagvadorj Dolgormaa )
한국행정사학지 63권 125-150(26pages)

Монгол улс нь хоёр хөршийн хэт нөлөөллийг багасгах, тэнцвэржүүлэхийн тул д гуравдагч оронтой харилцаагаа идэвхжүүлэхийг ямагт эрмэлзэж, Гуравд агч хөршийн бодлогын концепцыг хөгжүүлэн стратегийн түншлэлийн хүрээ нд агуулгыг баяжуулж идэвхтэй хэрэгжүүлж байна. Үүний жишээ нь сүүлий н хоёр жилийн хугацаанд Монгол улс ХБНГУ, Казахстан, Турк улстай стратеги йн түншлэл байгуулсан явдал юм. Олон улсын дунд хүч гэгддэг эдгээр улсын бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг, олон талт хамтын ажиллагааны байгууллагад үзүүлэх нөлөө ба оролцоо, түүхэн холбоо ба хэл соёлын төстэй байдал, өнөө үед томоохон__ хэмжээний Монголчуудын диаспора оршиж байгаа нь стратегийн түншлэл хөгжүүлэх үндэслэл болж байна. Стратегийн түншлэлийн хүрээнд ХБНГУ, Турк улстай ардчиллыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх зэрэг үнэт зүйлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистик, худалдаа түлхүү хөгжүүлэхээр тохирч чухал ашигт малтмалыг олборлох, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг салбарт хэлэлцээр байгуулан, бодит төслийг хэрэгжүүлэхээр болжээ.Харин өмнөх стратегийн түншлэлүүдэд тусгагдаж байсан тодорхой салбарт яриа хэлэлцээний механизм байгуулах, стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаа эдгээр гурван улстай байгуулсан стратегийн түншлэлд багтаагүй байна.

Mongolia has been actively promoting its third neighbor policy through strategic partnership diplomacy to balance the influence of its two giant neighbors, Russia and China. In the past two years, Mongolia has established strategic partnerships with Germany, Kazakhstan, and Turkey―three middle powers with regional and international influence, strong historical ties, linguistic and cultural similarities, and a significant Mongolian diaspora. These partnerships are grounded in shared values such as strengthening democracy and developing civil society, while economic cooperation remains a key priority. Collaborative efforts focus on mining, clean energy, infrastructure, transportation, and trade development, with agreements and projects in critical sectors such as critical mineral development, renewable energy production, and medical tourism. While Mongolia's previously established strategic partnerships had established various bilateral dialogue mechanisms or adopted documents such as a mid- to long-term development roadmap for the strategic partnership, these elements were not included in the process of establishing strategic partnerships with Germany, Kazakhstan, and Turkey.

Ⅰ. Удиртгал
Ⅱ. Стратегийн түншлэл ба Гуравдагч хөрш
Ⅲ. Монгол Казахстаны харилцаа, стратегийн түншлэл
Ⅳ. Монгол ХБНГУ-ын харилцаа, стратегийн түншлэл
Ⅴ. Монгол Туркийн харилцаа, стратегийн түншлэл
Ⅵ. Дүгнэлт
[자료제공 : 네이버학술정보]
×